Нууцлалын Бодлого
Огноо: 2025 оны 12-р сарын 17
1. Зорилго, хамрах хүрээ
- 1.1.
Энэхүү Нууцлалын Бодлого (цаашид “Бодлого” гэх) нь “Эгүнэ Хиймэл Оюун” ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч”, “Бид” гэх) нь AI Ажилтнуудын Платформ (цаашид “Платформ” гэх)-ыг ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллага (цаашид “Хэрэглэгч”, “Та” гэх) болон тухайн Хэрэглэгчийн үйлчлүүлэгчид болох Эцсийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж, боловсруулж, хуваалцаж буй талаарх бодлого, үйл явцыг тодорхойлно.
- 1.2.
Энэхүү Бодлого нь Платформын бүх үйлчилгээ, функц болон түүнтэй холбоотой вэбсайт (agents.mn болон бусад холбогдох)-д хамаарна.
- 1.3.
Хэрэглэгч Платформд бүртгүүлэх, нэвтрэх, ашиглахдаа энэхүү Нууцлалын Бодлогыг уншиж танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрсөнд тооцно. Нууцлалын бодлого нь Үйлчилгээний Нөхцөлийн салшгүй хэсэг болно.
2. Бид хэн бэ?
- 2.1.
“Эгүнэ Хиймэл Оюун” ХХК нь Платформын эзэмшигч бөгөөд хөгжүүлэлт, ажиллагаа, аюулгүй байдлыг хариуцна.
- 2.2.
Үүрэг, хариуцлага:
- Үйлчилгээ үзүүлэгч: Хэрэглэгчийн зааварчилгааны дагуу Платформоор дамжин боловсруулагдаж буй Хэрэглэгч болон Эцсийн хэрэглэгчийн мэдээллийг энэхүү Бодлого, холбогдох хууль тогтоомжийн дагуу мөрдөж ажиллана.
- Хэрэглэгч: Эцсийн хэрэглэгчдээс хувийн мэдээлэл цуглуулах, Платформд оруулах, боловсруулахтай холбоотой шаардлагатай хууль ёсны үндэслэл (зөвшөөрөл гэх мэт)-ийг хангасан байх үүрэгтэй.
3. Бидний цуглуулдаг мэдээлэл
- 3.1.
Бид Платформын үйлчилгээг үзүүлэх, сайжруулах зорилгоор дараах төрлийн мэдээллийг цуглуулж, боловсруулж болно:
- 3.2.
Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл:
- Байгууллагын нэр, хаяг
- Хариуцсан ажилтны нэр, албан тушаал, и-мэйл, утасны дугаар
- Нэвтрэх нэр, нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр)
- Төлбөрийн мэдээлэл (нэхэмжлэл, гүйлгээний түүх)
- 3.4.
Хэрэглэгчийн тохиргооны мэдээлэл:
- Холбогдсон сувгуудын тохиргоо (жишээ нь: Facebook хуудасны ID, вэбсайтын домэйн)
- Мэдлэгийн сан (Хэрэглэгчийн AI Ажилтанд зориулж оруулсан мэдээлэл, асуулт/хариулт, бусад баримт бичиг)
- AI ажилтны даалгавар, автоматжуулалтын урсгал
- 3.6.
Эцсийн хэрэглэгчийн мэдээлэл:
- Эцсийн хэрэглэгчийн нэр, холбоо барих мэдээлэл (утас, и-мэйл, мессенжерийн ID), харилцагчийн дугаар
- Эцсийн хэрэглэгчийн Платформоор дамжуулан илгээсэн асуулт, хүсэлт, санал гомдлын бичвэр болон ярианы (хэрэв Хэрэглэгч дуут үйлчилгээ ашигладаг бол) агуулга
- Харилцааны мета өгөгдөл: харилцан ярианы цаг, суваг, үргэлжлэх хугацаа, шийдвэрлэсэн байдал, сэтгэл хөдлөлийн үнэлгээ (автоматаар үүсгэгдсэн)
- 3.8.
Системийн ашиглалтын мэдээлэл (автоматаар цуглуулна):
- Хэрэглэгчийн Платформтой харьцсан байдал (лог файл, IP хаяг, хөтчийн төрөл)
- Ашигласан сувгууд, Платформ дээрх үйл ажиллагааны түүх
- Күүки
4. Мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
- 4.1.
Бид цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
- 4.2.
Үйлчилгээ үзүүлэх:
- Платформын үндсэн функцуудыг ажиллуулах (Эцсийн хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авах, боловсруулах, хариу өгөх)
- Хэрэглэгчийн бүртгэлийг удирдах, нэвтрэлтийг баталгаажуулах
- Техникийн дэмжлэг үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх
- Төлбөр тооцоо хийх, нэхэмжлэл илгээх
- 4.4.
Үйлчилгээг сайжруулах:
- Платформыг ашиглахад хялбаршуулах, сайжруулах
- AI Ажилтны хариултын чанар, нарийвчлалыг нэмэгдүүлэх (Эцсийн хэрэглэгчийн мэдээллийг хувийн мэдээлэл танигдахгүй хэлбэрт оруулж ашиглах замаар)
- Шинэ функц, үйлчилгээ хөгжүүлэх, турших
- Судалгаа, статистик (хувийн мэдээлэл танигдахгүй хэлбэрээр)
- 4.6.
Харилцаа холбоо:
- Хэрэглэгчид үйлчилгээний шинэчлэлт, засвар үйлчилгээ, аюулгүй байдлын талаар мэдэгдэл хүргэх
- Хэрэглэгчийн асуулт, хүсэлтэд хариу өгөх
- 4.8.
Хууль дүрэм биелүүлэх:
- Хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэх, шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөх
- Залилангаас урьдчилан сэргийлэх, Платформын аюулгүй байдлыг хангах
5. Мэдээллийг хэрхэн хамгаалах вэ?
- 5.1.
Бид мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд дараах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг:
- Шифрлэлт: Мэдээллийг дамжуулах (SSL/TLS гэх мэт) болон хадгалах (AES-256 гэх мэт) явцад дэвшилтэт шифрлэлтийн аргачлалыг ашигладаг
- Хандалт: Зөвхөн эрх бүхий ажилтнууд үүргийн дагуу хандах боломжтой дотоод журам, процедур; нууц үгийн бодлого, давхар баталгаажуулалт (MFA)
- Дэд бүтцийн аюулгүй байдал: Галт хана, халдлагаас хамгаалах систем зэрэг хамгаалалтын арга хэмжээ
- Ажилтнуудын сургалт: Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын талаар тогтмол сургалт; нууцлалын гэрээ
- Тогтмол хяналт, шалгалт: Эмзэг байдлыг илрүүлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тогтмол хяналт, шалгалт
6. Мэдээллийг хэрхэн хуваалцах вэ?
- 6.1.
Бид хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, задруулахгүй. Гэхдээ дараах тохиолдолд мэдээллийг хуваалцаж болно:
- Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр: Таны тодорхой зөвшөөрлийг авсан тохиолдолд (жишээ нь, гуравдагч талын үйлчилгээтэй интеграци хийх үед)
- Хууль эрх зүйн шаардлагаар: Хэрэв хууль, шүүхийн шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр шаардлагатай бол. Бид хүсэлтийн хууль ёсны байдлыг нягталж, зөвхөн шаардлагатай мэдээллийг Хэрэглэгчид мэдээлэл өгсний дараа хуваалцана.
- Бизнесийн шилжих: Компани нэгдэх, худалдагдах, өөрчлөн байгуулагдах зэрэг үед мэдээлэл шилжиж болно. Ийм тохиолдолд бид урьдчилан мэдэгдэж, мэдээлэл шинэ нууцлалын бодлогод захирагдах эсэхийг тодорхойлно.
7. Мэдээлэл хадгалах хугацаа
- 7.1.
Бид мэдээллийг зөвхөн үйлчилгээний нөхцөлд заасан хугацаанд, эсвэл хууль тогтоомжоор шаардсан хугацаанд хадгална.
- Хэрэглэгчийн бүртгэлийн болон тохиргооны мэдээлэл: Хэрэглэгч Платформыг ашиглаж буй хугацаанд болон гэрээ дууссаны дараа тодорхой хугацаанд (ихэвчлэн 30 хоног, хуулийн шаардлага, маргаан шийдвэрлэхэд зориулж).
- Харилцааны өгөгдөл: Хэрэглэгчийн хүсэлт эсвэл тохиргоонд заасан хугацаанд, эсвэл Хэрэглэгч устгах хүртэл хадгална. Үйлчилгээ үзүүлэгч нь гэрээ дууссаны дараа тодорхой хугацааны дараа (ихэвчлэн 30 хоног) устгах эрхтэй.
8. Хэрэглэгчийн эрх
- 8.1.
Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу та дараах эрхийг эдэлнэ:
- Мэдээлэлтэй танилцах эрх
- Залруулах эрх
- Устгуулах эрх
- Мэдээллээ авах
- 8.3.
Эдгээр эрхээ эдлэхийг хүсвэл 10-р зүйлд заасан хаягаар бидэнтэй холбогдоно уу. Эцсийн хэрэглэгчид эрхээ хэрэгжүүлэхийн тулд тухайн үйлчилгээг авч буй Хэрэглэгч (байгууллага)-д хандах ёстойг анхаарна уу.
9. Нууцлалын бодлогын өөрчлөлт
- 9.1.
Бид энэхүү Нууцлалын Бодлогыг үе үе шинэчилж, сайжруулах эрхтэй. Томоохон өөрчлөлт орсон тохиолдолд вэбсайт дээр нийтлэх эсвэл Хэрэглэгчдэд и-мэйлээр урьдчилан мэдэгдэнэ. Шинэчилсэн бодлогын хүчин төгөлдөр болох огноог шалгаж байхыг зөвлөж байна. Шинэчлэгдсэн бодлого хүчин төгөлдөр болсноос хойш Платформыг үргэлжлүүлэн ашиглах нь тухайн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Холбоо барих мэдээлэл
Энэхүү Нууцлалын Бодлого болон таны хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, санал, хүсэлт байвал дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу:
“Эгүнэ Хиймэл Оюун” ХХК
https://egune.com