Үйлчилгээний Нөхцөл
Огноо: 2025 оны 12-р сарын 17
1. Ерөнхий зүйл
- 1.1.
Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь Эгүнэ Хиймэл Оюун ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” эсвэл “Бид” гэх) болон хиймэл оюунд суурилсан AI Ажилтнуудын платформ (цаашид “Платформ” гэх)-ыг ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллага (цаашид “Хэрэглэгч” гэх) хоорондын үйлчилгээний хэрэглээтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулна.
- 1.2.
Хэрэглэгч Платформд бүртгүүлэх, нэвтрэх, ашиглах зэрэг үйлдлээр энэхүү Нөхцөлтэй бүрэн уншиж танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв та энэхүү Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Платформыг ашиглах эрхгүй.
- 1.3.
Үйлчилгээ үзүүлэгч нь Нөхцөлийг шаардлагатай үед нэг талын санаачилгаар өөрчлөх эрхтэй. Шинэчлэгдсэн хувилбар нь https://agents.mn/ веб хуудсанд нийтлэх бөгөөд бүртгэлтэй Хэрэглэгчдэд э-мэйл эсвэл платформын дотоод мэдэгдлээр дамжуулан мэдэгдэнэ. Шинэчлэгдсэн Нөхцөл нь нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно. Хэрэглэгч шинэчлэгдсэн Нөхцөл хүчин төгөлдөр болсноос хойш Платформыг ашигласан тохиолдолд өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцно.
- 1.4.
Энэхүү шинэчилсэн нөхцөл нь таны Эгүнэ Хиймэл Оюун ХХК-тай өмнө байгуулсан тодорхой хугацааны, тусгайлсан гэрээг (хэрэв тийм гэрээ байгуулсан бол) автоматаар өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн цаашдын үйлчилгээний хэрэглээнд хамаарна.
2. Нэр томьёо
- 2.1.
- Платформ – Байгууллагад зориулсан, хиймэл оюунд суурилсан AI ажилтнуудаар (AI Agent) тоноглогдсон, харилцагчийн үйлчилгээний олон сувгийг (вэбсайт, сошиал медиа, мессенжер, э-мэйл гэх мэт) нэгтгэн удирдах боломжтой систем, түүний программ хангамж, дэд бүтэц, орчин.
- Хэрэглэгч – Платформыг ашиглахаар Үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулсан эсвэл Нөхцөлийг хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн аливаа хуулийн этгээд (байгууллага, аж ахуйн нэгж эсвэл хувь хүн).
- Үйлчилгээ үзүүлэгч – “Эгүнэ Хиймэл Оюун” ХХК.
- Хиймэл Оюунт Ажилтан (AI Agent) – Хэрэглэгчийн оруулсан мэдлэгийн сан болон бусад өгөгдөлд тулгуурлан эцсийн хэрэглэгчтэй автомат хэлбэрээр харилцах, даалгавар биелүүлэх хиймэл оюунт ажилтан.
- Холбогдсон суваг – Платформтой холбосон аливаа систем, сувгууд (дотоод систем, веб хуудасны чат, э-мэйл, Facebook хуудас гэх мэт).
- Эцсийн хэрэглэгч – Хэрэглэгч байгууллагын ажилтан, удирдлага, харилцагч, эсвэл Платформтой холбогдсон сувгаар AI Ажилтантай харилцаж буй хувь хүн (Хэрэглэгчийн үйлчлүүлэгч).
- Хэрэглэгчийн өгөгдөл – Хэрэглэгчээс Платформд оруулсан, үүсгэсэн, Платформоор дамжуулан боловсруулсан бүх төрлийн мэдээлэл. Үүнд: мэдлэгийн сан, харилцан ярианы өгөгдөл, тохиргооны мэдээлэл, нууц мэдээлэл.
3. Платформын өмчлөл болон ашиглах эрх
- 3.1.
Платформын оюуны өмч: Платформ, Хиймэл Оюунт Ажилтан болон бусад бүх бүрэлдэхүүн хэсэг, үүнд программ хангамж, дизайн, код, хиймэл оюун ухааны загварууд (үндсэн технологи), лого, барааны тэмдэг, текст, график болон бусад бүх агуулга (Хэрэглэгчийн өгөгдлөөс бусад) нь “Эгүнэ Хиймэл Оюун” ХХК-ийн өмч бөгөөд Монгол Улсын оюуны өмчийн хууль тогтоомжоор хамгаалагдсан болно.
- 3.2.
Ашиглах эрх (Лиценз): Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид энэхүү нөхцөлийн дагуу, төлбөр төлөгдсөн үйлчилгээний хугацаанд Платформыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах хязгаарлагдмал, онцгой бус, бусдад шилжүүлэх боломжгүй, цуцлагдах боломжтой эрхийг олгоно.
- 3.3.
Хориглох зүйлс: Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн урьдчилан бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр дараах үйлдлүүдийг хийхийг хатуу хориглоно:
- 3.4.
- Платформыг болон түүний аль нэг хэсгийг хуулбарлах, өөрчлөх, засах, түгээх, дахин борлуулах
- Эх кодыг задлах (reverse engineering)-ыг оролдох, эх кодыг унших, задлах, хуулбарлах
- Өрсөлдөгч бүтээгдэхүүн хөгжүүлэхэд ашиглах
- Лицензээ бусдад дамжуулах
4. Хэрэглэгчийн бүртгэл болон аюулгүй байдал
- 4.1.
Платформыг ашиглахын тулд Хэрэглэгч Тоду бүртгэлтэй (https://todu.tech/) болсон байх шаардлагатай. Хэрэглэгч бүртгүүлэхдээ нууц үгээ өөрөө сонгоно. Хэрэглэгч нь нууц үг, Тоду бүртгэл, түүгээрээ илгээсэн болон хүлээн авсан мэдээлэл зэргээ найдвартай хадгалах үүрэгтэй. Хэрэглэгч эдгээрийг бусдад алдсан, ашиглуулсан, эсвэл ашиглуулах боломж олгосноос үүсэн гарсан хийгээд гарч болзошгүй үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.
- 4.2.
Хэрэглэгч өөрийн бүртгэлд зөвшөөрөлгүй хандсан эсвэл аюулгүй байдал алдагдсан гэж үзвэл Үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
5. Үйлчилгээ болон ашиглалт
- 5.1.
Платформ дараах боломжуудыг олгоно:
- 5.2.
- AI Agent-ийг үүсгэх, тохируулах, сургах
- Дотоод болон гадаад сувгууд, системүүдтэй интеграцлах
- Автоматжуулалтын урсгал, даалгавар үүсгэх
- Баримт бичиг боловсруулах, мэдээлэл хайх, тайлан гаргах
- Эцсийн хэрэглэгчид болон байгууллагын ажилтнуудад хариу өгөх
- Мэдлэгийн сан үүсгэх, удирдах
- Харилцаа болон лог өгөгдлийг удирдах
- Хиймэл оюуны нэмэлт боломжууд (анализ, хураангуй, санал зөвлөмж гэх мэт)
- 5.3.
Хэрэглэгчийн өгөгдөл:
- 5.4.
- Хэрэглэгчийн Платформд оруулсан, үүсгэсэн, Платформоор дамжуулан боловсруулсан бүх Хэрэглэгчийн Өгөгдөл нь хэрэглэгчийн өмч байна.
- Үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн платформын үйлчилгээг сайжруулах, дэмжлэг үзүүлэх (хувийн мэдээллийг танигдахгүй болгосны үндсэн дээр) зорилгоор хэрэглэгчийн өгөгдлийг ашиглах, хадгалах, боловсруулах эрхтэй. Энэхүү эрх нь хэрэглэгч платформыг ашиглахаа зогсоож, өөрийн өгөгдлийг устгаснаар дуусгавар болно.
- Хэрэглэгч нь өөрийн өгөгдлийн үнэн зөв, хууль ёсны байдлыг бүрэн хариуцна. Хэрэглэгч нь өгөгдөл оруулах, ашиглахад шаардлагатай бүх хууль ёсны үндэслэл, зөвшөөрлийг хангах бөгөөд гуравдагч этгээдийн эрх болон холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх ёстой.
- 5.5.
Хиймэл Оюунт Ажилтан:
- 5.6.
- Хиймэл Оюунт Ажилтны хариултын чанар, үр нөлөө нь хэрэглэгчийн оруулсан мэдлэгийн сангийн чанар, бүрэн байдал, нарийвчлалаас шууд хамаарна.
- Хиймэл Оюунт Ажилтан нь мэдээллийг автоматаар боловсруулж хариу өгөх бөгөөд төгс, алдаагүй, бүх нөхцөлд зөв хариулт өгөх баталгааг үйлчилгээ үзүүлэгч өгөхгүй.
- Хэрэглэгч нь AI ажилтны хариулт, үйл ажиллагааг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд мэдлэгийн санг сайжруулах, тохиргоог өөрчлөх үүрэгтэй. Чухал, санхүүгийн, хууль эрх зүйн болон бусад эмзэг мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч өөрөө баталгаажуулна.
- 5.7.
Үйлчилгээний ажиллах цаг болон засвар үйлчилгээ:
- 5.8.
- Платформ нь 24 цаг, долоо хоногийн 7 өдөр ажиллахаар төлөвлөгдсөн.
- Үйлчилгээ үзүүлэгч нь урсгал болон төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх эрхтэй. Төлөвлөгөөт засвар үйлчилгээний улмаас үйлчилгээ түр зогсох тохиолдолд хэрэглэгчид боломжит хугацааны өмнө (24 цагийн өмнө) урьдчилан мэдэгдэнэ. Яаралтай засвар үйлчилгээний тохиолдолд урьдчилан мэдэгдэх боломжгүй байж болно.
6. Хориглох үйлдлүүд
- 6.1.
Хэрэглэгч платформыг ашиглахдаа дараах үйлдлүүдийг хийхийг хориглоно:
- 6.2.
- Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих
- Гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн мэдээллийг мэдлэгийн санд оруулах, эцсийн хэрэглэгчид дамжуулах
- Эцсийн хэрэглэгчийн хувийн мэдээллийг тэдний зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах
- Вирус, хортой код болон бусад хор хөнөөлтэй программ хангамжийг платформ руу оруулах, платформоор дамжуулан тараах
- Хуурамч, залилангийн шинжтэй, гүтгэлгийн, ёс зүйд нийцэхгүй, садар самуун, хүчирхийллийг сурталчилсан агуулгыг мэдлэгийн санд оруулах, эцсийн хэрэглэгчид дамжуулах
- Платформоор дамжуулан спам илгээх, хүсээгүй сурталчилгаа явуулах
- Платформын болон түүний дэд бүтцийн хэвийн үйл ажиллагаанд хэт ачаалал өгөх, саад учруулах, гэмтээхийг оролдох (хэт олон хүсэлт илгээх гэх мэт)
- Платформын аюулгүй байдлыг тойрч гарах, зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг оролдох
7. Нууцлал болон мэдээллийн аюулгүй байдал
- 7.1.
Энэхүү Нөхцөл дэх “харилцааны өгөгдөл” нь харилцан яриа, даалгавар, систем дээрх үйлдлийн лог болон холбогдох мета өгөгдлийг мөн хамруулна.
- 7.2.
Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл болон платформоор дамжиж буй харилцааны өгөгдлийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://agents.mn/policy хаягт байрлах нууцлалын бодлогод тусгасан болно. Энэхүү нууцлалын бодлого нь нөхцөлийн салшгүй хэсэг болно.
- 7.3.
Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл нь зөвхөн үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчтэй харилцах, төлбөр тооцоо хийх, платформтой холбоотой мэдээлэл хүргэх зорилгоор ашиглагдана.
- 7.4.
Харилцааны өгөгдөл болон эцсийн хэрэглэгчийн нууцлал:
- 7.5.
- Үйлчилгээ үзүүлэгч нь Платформоор дамжуулан боловсруулж буй харилцааны өгөгдлийн (үүнд эцсийн хэрэглэгчийн мэдээлэл багтана) нууцлалыг хадгалж, хамгаалах үүрэгтэй бөгөөд Хэрэглэгчийн өмнөөс, Хэрэглэгчийн зааварчилгааны дагуу боловсруулна.
- Хэрэглэгч нь эцсийн хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалахтай холбоотой бүх хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Үүнд эцсийн хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл авах зэрэг багтана.
- Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр эсвэл хуулийн байгууллагын шаардлагаас бусад тохиолдолд харилцааны өгөгдөлд хандах, бусдад задруулахгүй.
- 7.6.
Бид хэрэглэгчийн өгөгдлийг зөвшөөрөлгүй ашиглах, өөрчлөх, устгахаас хамгаалахын тулд техникийн болон дотоод журмыг (шифрлэлт, хандалтын хяналт, дэд бүтцийн хамгаалалт гэх мэт) хэрэгжүүлнэ.
- 7.7.
Талууд энэхүү нөхцөлийн хүрээнд нөгөө талаасаа хүлээн авсан аливаа нууц мэдээллийг задруулахгүй байх, зөвхөн үйлчилгээ үзүүлэх болон ашиглах зорилгоор ашиглах үүрэгтэй.
- 7.8.
Күүки (Cookies): Платформ нь хэрэглэгчийн хэрэглээг сайжруулах, аюулгүй нэвтрүүлэх, үйлчилгээний ашиглалтыг сайжруулах зорилгоор күүки ашиглаж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг нууцлалын бодлогоос харна уу.
8. Үйлчилгээний төлбөр, нэхэмжлэл болон төлбөрийн нөхцөл
- 8.1.
Төлбөр: Платформын ашиглалтын төлбөр, багцын сонголтууд нь agents.mn веб хуудсанд заасан үнийн дагуу байна. Үнийн саналд нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) шингэсэн болно.
- 8.2.
Төлбөрийн нөхцөл: Энэхүү үйлчилгээ нь дараа төлбөрт байна. Сар бүрийн хугацаа дууссаны дараа хэрэглэгчийн тухайн хугацааны ашиглалтын нэхэмжлэх платформ дээр автоматаар үүснэ. Хэрэглэгч нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан төлбөрийг бүрэн гүйцэтгэнэ.
- 8.3.
Төлбөр төлөх арга: Хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэхэд заасан “Чимэгэ Системс” ХХК-ийн доорх банкны дансанд шилжүүлнэ:
- 8.4.
- Банк: Худалдаа Хөгжлийн Банк
- Дансны дугаар: 499 291 865 (Гүйлгээний утга дээр нэхэмжлэхийн дугаар эсвэл байгууллагын нэрийг бичнэ үү)
- 8.5.
Үйлчилгээний хугацаа: Үйлчилгээ нь тасралтгүй үргэлжлэх бөгөөд хэрэглэгч 10-р зүйлд заасны дагуу цуцлах хүсэлт гаргаагүй тохиолдолд дараагийн нэхэмжлэл автоматаар үүснэ.
- 8.6.
Нэмэлт хураамж: Гэрээний хүчинтэй хугацаанд платформд хийгдсэн ердийн шинэчлэлт, сайжруулалттай холбоотойгоор хэрэглэгчээс нэмэлт хураамж авахгүй. Тусгайлан захиалсан нэмэлт хөгжүүлэлт, үйлчилгээнд тусдаа үнэ тохиролцоно.
- 8.7.
Төлбөр буцаан олголт: Үйлчилгээ үзүүлэгч нь төлбөрийн буцаан олголт хийхгүй. Хэрэглэгчийн төлсөн төлбөр нь өмнөх тайлант хугацаанд платформыг ашигласны төлбөр юм. Үйлчилгээ үзүүлэгчийн ноцтой буруутай үйл ажиллагааны улмаас платформ удаан хугацаагаар (тасралтгүй 48 цагаас дээш) ашиглах боломжгүй болсон зэрэг онцгой тохиолдолд талууд харилцан тохиролцож, тухайн хугацааны төлбөрийг тооцохгүй байх эсвэл зохих хөнгөлөлт үзүүлэх замаар шийдвэрлэнэ.
- 8.8.
Төлбөр төлөөгүй тохиолдол: Хэрэглэгч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь нэмэлт 5 хоногийн хугацаа өгч, сануулга мэдэгдэл илгээнэ. Энэ хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн платформд хандах эрхийг түр хязгаарлах эсвэл бүрмөсөн цуцлах эрхтэй. Хугацаа хэтэрсэн төлбөрт хууль тогтоомжийн дагуу алданги тооцож болно.
9. Хариуцлага
- 9.1.
Үйлчилгээ үзүүлэгч нь платформын үйл ажиллагааг тасралтгүй, алдаагүй, виртуал агентын хариулт үргэлж үнэн зөв, бүрэн байх, доголдолгүй байна гэсэн шууд болон шууд бус ямар нэгэн баталгаа гаргахгүй.
- 9.2.
Хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээгээр, Үйлчилгээ үзүүлэгч нь ашиглалттай холбоотойгоор үүссэн аливаа шууд бус, санамсаргүй, онцгой, үр дагаврын хохирлын төлөө хэрэглэгчийн өмнө хариуцлага хүлээхгүй.
10. Гэрээний хугацаа болон гэрээг цуцлах
- 10.1.
Хугацаа: Энэхүү нөхцөл нь хэрэглэгч платформд бүртгүүлсэн өдрөөс эхлэн нөхцөлийн дагуу цуцлагдах хүртэл хүчинтэй байна.
- 10.2.
Хэрэглэгч цуцлах: Хэрэглэгч нь платформын тохиргоо хэсгээс эсвэл үйлчилгээ үзүүлэгчид 30 хоногийн өмнө бичгээр эсвэл и-мэйлээр мэдэгдэн үйлчилгээний гэрээг цуцлах эрхтэй. Цуцлах хүртэлх хугацааны төлбөрийг хэрэглэгч хариуцна.
- 10.3.
Үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээг цуцлах: Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр (ноцтой зөрчлийн үед мэдэгдэлгүйгээр) платформд хандах эрхийг түдгэлзүүлэх эсвэл нөхцөлийг цуцлах эрхтэй:
- 10.4.
- Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг (ялангуяа 6-р зүйл), 7.3 (Эцсийн хэрэглэгчийн нууцлал), 8-р зүйл (Төлбөр)-ийг зөрчсөн эсвэл удаа дараа зөрчсөн
- Хэрэглэгч төлбөрөө 8-р зүйлд заасан нэмэлт хугацаанд төлөөгүй
- Хэрэглэгч дампуурсан, татан буугдсан эсвэл төлбөрийн чадваргүй болсон
- Хэрэглэгчийн үйл ажиллагаа нь платформын аюулгүй байдал, нэр хүнд, бусад хэрэглэгчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэж үйлчилгээ үзүүлэгч үндэслэлтэйгээр үзсэн
- Хууль тогтоомжийн шаардлагаар эсвэл шүүхийн шийдвэрээр
- 10.5.
Нөхцөл цуцлагдсан тохиолдолд: Хэрэглэгчийн платформыг ашиглах бүх эрх нэн даруй дуусгавар болно. Хэрэглэгч цуцлагдсан өдрийг хүртэлх хугацааны бүх төлбөрийг нэн даруй төлөх үүрэгтэй. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн хүсэлтээр хэрэглэгчийн өгөгдлийг тодорхой хугацаанд (30 хоног) экспорт хийх боломжийг олгох бөгөөд энэ хугацаа өнгөрсний дараа агуулгыг устгах эрхтэй (хууль тогтоомж болон нууцлалын бодлогод өөрөөр заагаагүй бол).
11. Маргаан шийдвэрлэх болон хэрэглэх хууль
- 11.1.
Энэхүү Нөхцөл болон түүнтэй холбоотой аливаа маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, тайлбарлана.
- 11.2.
Талууд энэхүү Нөхцөлтэй холбоотой аливаа санал зөрөлдөөн, маргааныг эвийн журмаар, харилцан тохиролцох замаар 30 хоногийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв талууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
12. Бусад зүйл
- 12.1.
Давагдашгүй хүчин зүйл (Force Majeure): Талуудын хяналтаас гадуурх давагдашгүй хүчин зүйлийн (байгалийн гамшиг, дайн, ажил хаялт, тахал, төрийн шийдвэр, харилцаа холбоо, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийн томоохон доголдол, кибер халдлага гэх мэт) улмаас хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл хожимдуулсан тохиолдолд талууд хариуцлага хүлээхгүй.
- 12.2.
Мэдэгдэл: Энэхүү нөхцөлийн дагуу мэдэгдэл нь бичгээр эсвэл и-мэйлээр байх бөгөөд хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг руу, платформын дотоод мэдэгдлийн системээр илгээгдэнэ. И-мэйлээр илгээсэн мэдэгдлийг илгээснээс хойш 24 цагийн дараа хүлээн авсанд тооцно.
- 12.3.
Хэрэв энэхүү нөхцөлийн аль нэг заалт нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчингүй эсвэл хэрэгжих боломжгүй гэж тооцогдвол тухайн заалт нь нөхцөлөөс хасагдах бөгөөд үлдсэн заалтууд бүрэн хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
- 12.4.
Аль нэг тал нөхцөлөөр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй эсвэл хожимдуулж хэрэгжүүлсэн нь тухайн эрхээсээ эсвэл бусад эрхээсээ татгалзсанд тооцогдохгүй.
- 12.5.
Энэхүү нөхцөл (түүнд дурдсан нууцлалын бодлого, үнийн санал) нь Платформын үйлчилгээг ашиглахтай холбоотойгоор үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч хоорондын эцсийн бөгөөд бүрэн тохиролцоо болох бөгөөд өмнө хийгдсэн аливаа амаар болон бичгээр хийсэн тохиролцоо, хэлцлийг орлоно.
- 12.6.
Хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчийн урьдчилсан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр энэхүү нөхцөлөөр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү нөхцөлөөр хүлээсэн эрх, үүргээ өөрийн хараат эсвэл нэгдсэн компанид эсвэл бизнесийн залгамжлагчид шилжүүлэх эрхтэй.
Холбоо барих мэдээлэл
Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, тодруулга байвал дараах хаягаар холбогдоно уу:
“Эгүнэ Хиймэл Оюун” ХХК
https://egune.com